Хотын түүх-Дундад зууны Монголын эртний нийслэл Хархорин хот шинжээч судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татдаг юм. Хархорин хот 140 жил оршин тогтсны 32 жил Монголын эзэнт улсын нийслэл байв. Хот 2 хороололтой байжээ. Сарацины (Лалын хороолол) зах зээл ба олон гудамжтай нөгөө нь гар урчууд суудаг Хятадын хороолол. Энэ хоёр хороололоос гадна янз бүрийн ястан үндэстэн, мөргөл шүтээний 12 сүм дуган байв. Хотын захад лалын 2, христос шашны 1 сүм байв. Хот 1215, 1268 онд их түймэрт автсан. Хятадууд хэд хэдэн удаа (1380, 1466 онд) эвдлэн нураасан боловч тухай бүрд сэргээн босгож байсан байна. Нийслэлд 1238 онд баригдсан Өгөөдэй хааны ордон онцгой байр эзэлж байв. Энэ ордныг Түмэн амгалан гэж нэрлэдэг байв. Энэ ордон газраас дээш өргөгдсөн өндөр довжоотой, 64 баганатай байсан бололтой. Ордны шалыг ногоон хавтангаар хийж ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байжээ. Мөн дээврийг нөгөөн, улаан ваараар бүржээ. Хархорин хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садныхны болон бусад хааны удмынхны нэлээд олон тооны орд харшууд баригдаж байжээ. 1950 онд Хархорум хотын өмнөд хаалганы орчмоос анжисны 18 төмөр хошуу, 3-21 см голчтой 52 төмөр цөн, жадны үзүүр 2 хүрэл хонх, зэр зэвсэг зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн газар тариалан хэрэглээний зүйлс олджээ. Үүнээс авч үзэхэд тус хот газар тариалангийн багаж зэр зэвсэгийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байсан байна. Ваар, шаазан, туйпуу шатааж Монгол маягийн ногоон паалан цутгадаг, зуух байсан ул мөр байна. Гаргаж байсан уг бүтээгдэхүүн дээрээ уран дархчууд өөрийнхөө гарын хээ тавьж сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ.
Showing posts with label Миний нутаг. Show all posts
Showing posts with label Миний нутаг. Show all posts
Monday, December 2, 2013
Шинэ Хархорум музей
Дэлхийн Өв Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын хосгүй үнэт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчилах үүрэг бүхий Хархорум музейг Монгол улсын засгийн газрын 2009 оны 271-р тогтоолоор байгуулах шийдвэр гарсан. 2009 оны 6 дугаар сард шаваа тавьсан Япон улсын Соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд Хархорум музейн барилгын ажлыг 2010 оны 9 дүгээр сарын 16 нд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Нийт 7 тэрбум орчим төгрөгний өртөг бүхий энэхүү музейн бүтэц, зохион байгуулалт, орон тоог БСШУ-ны сайдын 2009 оны 396-р тушаалаар баталсан.
Tuesday, November 12, 2013
ӨВ-Хархорин сум Эрдэнэ-зуу хийд
1580 онд Абатай сайн
хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт
сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг
сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан даИйнхүү хийд
босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.
Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Subscribe to:
Posts (Atom)