Monday, December 2, 2013

Шинэ Хархорум музей


       

Дэлхийн Өв Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын хосгүй үнэт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчилах үүрэг бүхий Хархорум музейг Монгол улсын засгийн газрын 2009 оны 271-р тогтоолоор байгуулах шийдвэр гарсан. 2009 оны 6 дугаар сард шаваа тавьсан Япон улсын Соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд Хархорум музейн барилгын ажлыг 2010 оны 9 дүгээр сарын 16 нд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Нийт 7 тэрбум орчим төгрөгний өртөг бүхий энэхүү музейн бүтэц, зохион байгуулалт, орон тоог БСШУ-ны сайдын 2009 оны 396-р тушаалаар баталсан.

 

Хархорум музей нь үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш Археологийн хүрээлэн, Үндэсний Түүхийн музейгээс холбогдох үзмэрүүдээ татан авах, үзүүллэг дэглэлттэй холбоотой газрын зураг, мэдээллийн самбаруудыг байрлуулж мөн Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар гадна, доторх тохижилтын ажил хийгдэхээс музейн тавилга, тоног төхөөрөмж, холбооны болон цахилгааны шугам тавих ажилууд хийгдээд байна. Харин гадна тохижилт, хашаажуулалт, дохиолол хамгаалалтын систем суурилуулах ажлуудыг 2011 оны 7-р сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр хувиарын дагуу ажил явагдаж байна.
Хархорум музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн хоёр танхим, номын сан, 50 хүний багтаамжтай хурлын заал, сан хөмрөгийн хоёр өрөө, сэргээн засварлах болон лабораторийн өрөө, цахилгааны болон халаалтын зуухны өрөө зэргээс гадна үзэгчдийн тав тухтай байдлыг хангасан хүлээн авах танхим, кафе, түр амралтын хэсэг, алсыг харах тавцан, гадна дотны зочид болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ариун цэврийн өрөө, музейн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахад зориулагдсан сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргийг суурилуулаад байна.




 
 

No comments:

Post a Comment